2010/06/21

Хүүхэд төрсний дараа 1-4 сартайдаа

Та төрөх эмнэлгээс жижигхэн боодолтой алгын чинээхэн үрээ гэртээ авчирч хараад өөрийгөө яаж ч хамгаалж чадахгүй амьтан байна гэж өрөвдөж өхөөрдөж хардаг биз дээ. Задлаад үзэхэд хөл гар нь замбараагүй хөдөлж, нүд нь бүдэгхэн харагдана. Гэтэл сая төрсөн хүүхдийн бие организм нь амьдрах чадвартай байдаг байна.
Нэг сартай хүүхэд
Яагаад хүүхэд замбараагүй хөдөлгөөн хийгээд байгаа юм бол?
Нялх амьтан төрөх үедээ маш их дарамтанд орсон тул эхний долоо хоногт тэр дарамтаас гарч эхэлдэг байна. Түүний булчингууд нь тамирдсан байдаг учраас хөл гар нь замбараагүй хөдөлгөөнтэй байгаа юм.

Хүүхэд эцгээсээ хөндийрвөл

Гэр бүл салсны дараагаар хүүхдээ орхин явсан хэн нэгэн хааяа нэг хүүхэдтэйгээ уулзахдаа өөрийнх нь тухай хүүхэд нь ямар их сөрөг мэдээлэлтэй болсонд, хүүхдийнх нь тархийг ямар сүрхий эргүүлснийг гайхан цочирддог. Хүүхэдтэйгээ үлдээгүй хүний хувьд “залхуу, хариуцлагагүй, сэтгэлгүй, нарийндаа хатсан, ...” за ер нь мөн ч олон хэлэх хэлэхгүй үгээр тодорхойлогдоно доо. Германд хийсэн нэгэн судалгаагаар гэр бүл салахад 90%-д нь эхчүүд хүүхдээ авч үлддэг гэж гарсан байна. Хүүхэдгүй үлдсэн нь хоёр жилийн дараа гэхэд бараг хагас нь хүүхэдтэйгээ уулзаж чадахаа больсон байдаг ба ихэнхи тохиолдолд энэ нь хүүхдээ авч үлдсэн нэгэн нь татгалзсанаас болдог байна.

2010/06/20

Эрэгтэйчүүдийн боловсролд анхаарах хэрэгтэй

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг явуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлэгт эрэгтэйчүүдийг оролцуулжээ. Эрэгтэйчүүдийн үзэж байгаагаар монголчууд бид охидуудаа хүний гар харахгүй амьдардаг болгохын тулд тэдний боловсролд илүү анхаардаг болсноор эрэгтэйчүүдийн ихэнх хувь нь суурь боловсрол эзэмшин дээд сургуульд суралцах нь багасч, бидний хэлж заншсанаар хар ажил хийж байгаа билээ. Дээд боловсрол эзэмшсэн охидууд маань үр хүүхдээ өсгөх, нөхөртөө халамж үзүүлэх гээд гэр бүлдээ анхаарал илүү тавьдагаас тэр бүр ажилдаа амжилт гаргах нь бага байдаг байна.

Мансуурал ба өсвөр нас

Өнөөдөр дэлхий дээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр, өсөх магадлалтай байна. НҮБ-ын судалгаагаар хар тамхи, мансууруулах бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдэж, 210 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна.1992 онд 80 орон бүртгэгдсэн бол 2008 оны байдлаар 136 болон өсчээ. Манай хөрш 2 орны хэрэглээ ч мөн адил өссөн дүнтэй байна. 2006 оны байдлаар ОХУ-д 4,5 сая хүн хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэж байхад БНХАУ-д гэхэд 1998 онд 596000 байсан бол одоо 3 сая болтлоо өсчээ.
Энэ зөвхөн албан мэдээ. Албан бус тоогоор хэдэн хүн байгаа нь тодорхой бус юм.