2010/05/26

Нярай хүүхэд төрөлх хэлээрээ хашгирдаг


Нярай хүүхдүүд өөрсдийн төрөлх хэлээр монгол нь монголоороо орос нь оросоороо хашгирдаг ажээ. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа л тухайн хэлний ритм, аяыг тогтоож авдаг гэж судлаачид үзэж байна. Үр дүнг нь эцэг эхчүүд сонсдог ажээ.
Шинжлэх ухааны "Current Biology" сэтгүүлд судлаач Катлеен Вермкэгийн бичсэнээр бол эхийн хэвлийд байхдаа л хүүхдүүд эцэг эхийнхээ ярианы ая, ритмийн ялгаа зэрэг онцлогийг тогтоож авдаг ажээ. "Шинээр төрсөн хүүхэд өөрийн төрөлх хэлний онцлогийг харуулдаг чухам тэр дуу аялгууг дууриадаг” гэж Вюрцбургийн Их сургуулийн эмнэлгийн хэл ярианы өмнөх хөгжил болон хэлний бэрхшээлийг судлаач Вермкэ ярьж байна.

Хөдөлгөөн хүүхдийг ухаантай болгодог

Хөдөлгөөн хүүхдийг ухаантай болгодог гэж үү? Яахаараа оюун ухаан чинь хөдөлгөөнтөй хамааралтай болоод явчихдаг байна аа гэж энэхүү сэдвээр өмнө нь сонирхож оролдож байгаагүй хүн гайхан асуух биз. Хэн нэгэн нэг бол ухаалаг, эсвэл тамирчин аль эсвэл их л сайндаа аль аль нь байх нь бий гэхдээ энэ бүхэн бол тохиолдол шүү дээ, тийм биш гэж үү? гүй юм байна аа! Бие бялдрын эвсэл сайтай хүүхэд хөдөлгөөнөө зорилготойгоор ашиглаж чаддаг ба биеийн тодорхой хэсгээ ухамсартайгаар тодорхой дарааллаар хөдөлгөх чадвар эзэмшсэн байдаг.
Ядарч унатлаа дүрсгүйтэхээс өөрийг мэдэхгүй хүүхдийг хөдөлгөөний эвсэл сайтай хэмээн ихэвчлэн буруугаар ойлгоод байдаг тал бий.

Ээжүүд минь биеэ хайрлаж яваарай!


Хэдхэн сарын өмнө ээж болж үрийн зулайгаа үнэрлэсэн миний бие эх хүн болох гээд төрөх орон дээр хэвтэж байх тэр л агшинд би ээжийгээ дэндүү ихээр санагалзаж “ээжүүд минь биеэ бодож яваарай” гэсэн үгийг чанга хашгирч хэлмээр санагдаж байсан.
Аав геологийн мэргэжилтэй байсан болохоор гэртээ тэр бүр байгаад байдаггүй, ээж минь бид нарыг өсгөх гэж олон шөнө нойргүй хонож байсныг нь би санадаг юм. Зарим шөнө ээж минь ганцаараа уйлчихсан сууж байдагсан. Би жаахан байсан болохоор чухам яагаад уйлж байгааг нь ухаж ойлгож чадахгүй ч аавыг санаад байна гэж боддог байсан.

Монголын боловсролын тогтолцоо УБ хотын замын хөдөлгөөнтэй ижилхэн

ХБНГУ-ын “Гёте” хүрээлэнгийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын ажилтан, доктор Айке Чаке “Монголын боловсролын тогтолцоо Улаанбаар хотын замын хөдөлгөөнтэй яг адилхан” гэж үзэж байгаагаа хэллээ. Монголын боловсролыг хэн дуртай нь өөрчилж байдаг, хэн дуртай нь өөрийн үзэл бодолдоо нийцүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж байгаа болохоор тэр бүхэнд нь ард иргэд илүү хохирч байдаг.

Монголын боловсролын тогтолцоо энэ хэвээрээ үргэлжилсээр байвал монгол улсаас дэлхийд

2010/05/21

Та амжихгүй л бол бүү амлаж бай!

Яагаад зарим айлын хүүхдүүд дуулгаваргүй, худалч болдог вэ?Уг нь аав, ээж бүхэн үр хүүхдээ хүмүүжилтэй, үгэнд сайн ордог, дуулгавартай сайн хүүхэд болгон хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэсэн ч энэ хичээл зүтгэл заримдаа талаар болчихдог гэм буй.Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг эхээс нь, өөрсдөөс нь шалтгаалдаг гэдгийг зарим аав ээжүүд ор тас мартчихдаг. Тэр бүү хэл, зарим эцэг эх, “Бид үр хүүхдийнхээ биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлээгүй” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэтэл хүүхдийн хүмүүжил эцэг эх, гэр бүлийх нь хүмүүжилтэй шууд холбоотой төдийгүй,

Багш нарын “үнэд ордог” улирал

Хичээлийн жил дуусч хүүхдүүдийн хувьд хамгийн их дарамт шахалтанд ордог үе нь хаврын улирал байдаг гэлтэй. Багш нар нь дүнгээ гаргах гээд хэдэн хүүхдүүдэд ёстой л “үнэд орж” гарна даа. Монгол хэл, уран зохиолын хичээл дээр тийм ном авчир, үүнийг хэдэн ширхэг хувил, математикийн хичээл дээр тэдэн бодлого бод, түүхийн хичээл дээр ийм бие даах ажил, реферат хий, биеийн тамирын хичээл дээр сагсан бөмбөг авчир, хөдөлмөрийн хичээл дээр тийм хувцас оёж ир, ангийн багш засварын хэдэн төгрөг өг, төгсөх ангийн хүүхдүүд сургуульдаа ийм юм хийж байж атестатаа авна шүү гээд л нэг л их ажилтай хүмүүс болж гарна шүү дээ.

Шинэ хүн мэндэллээ

Хүүхдийн ураг эхийн гэдсэнд бойждог. Үүнийг жирэмслэлт гэж хэлнэ. Ураг эхийн гэдсэнд бойжих хугацаа 9 сар орчим үргэлжилнэ.
1 сар. Энэ хугацаанд ураг эхийн хэвлийд кнопны толгой шиг жижигхэн хэмжээтэй байдаг.
2 сар. Хүүхэд том болж, одоо хушга самарны адил хэмжээтэй, гар, хамар, ам, чих, гарын хуруу, хөл нь бий болж эхэлнэ. Зүрх нь цохилж эхэлдэг.
3 сар. Хүүхэд хөдөлж эхэлдэг бөгөөд бүр толгойгоороо эргэдэг болдог. Биеийн жижиг эрхтэнгүүд танигдахаар болсон байна. Биеийн хэмжээ ойролцоогоор 12 см урт байна.

Цамаан зан буюу мөнгөний үнэ цэнэ


Зөвхөн өөрийнхөө бодол санааг л бичсэн юм шүү. Заавал ийм байх учиртай албатай гээд тулгаагүй болохоор уншаад санал бодлоо хуваалцаарай. Өөрийгөө хүнд тус болохгүй ч хүнд гай тарихгүй мөрөөрөө амьдарч орчлонгийн тоосыг хөдөлгөж явна гэж бодоод байдаг юм. Хорвоод амьдрахдаа хөөрхөн охин үртэй болсон эгэл жирийн нэгэн ээж. Гэхдээ ойрд хүүхдийн хүмүүжлийн тал дээр их нухацтай бодмоор хэдэн үг хэлчихмээр санагдаад байх юмаа...Олны амьдралаас харж байхад, охинтойгоо ярилцаад сууж байхад орчин үед ЦАМААН ЗАН газар аваад байх шиг харагдаад байна.

2010/05/17

Багш эцэг эхийн харилцаа

Багш нарын нэр хүнд унаж байгаа гол шалтгаан нь багш нар эцэг эхчүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй байгаагаас үүдэлтэй. Монгол улс зах зээлийн системд шилжин орсноос хойш гадаад орон руу явах хүмүүсийн тоо ихэсч улмаар эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал нь суларч, багш нартай уулзах нь бүү хэл хүүхдийнхээ багшийг ч танихгүй байх нь олонтаа. Багш нар ч мөн адил аав ээж нь хүүхдээ хайхрахгүй байхад бид нар яая гэхэв гэсэн байдлаар хандаж байна. Ингэж явсаар эмээ өвөө, ах дүү нар дээрээ өссөн ихэнх хүүхдүүд нь багш, эцэг эхийн хяналтнаас гарч хичээл сургуульдаа дургүй болж, хэцүү хүүхдийн тоонд шилжин орсоор байна.

Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг

Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” хэмээн тодорхойлжээ. Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг болон ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгддэг.

Хүүхдийг муу зуршлаас сэргийлж болно

Наркологийн төвийн эмч нар сүүлийн хоёр жил эмчлүүлэгсдийн өвчний түүхийг судалж байгаа бөгөөд энэ хугацаанд гэр бүлийн хүмүүсийг ч давхар хамруулсан.

Манайд хандаж эмчлүүлсэн хүмүүсийн ихэнх нь гэр бүлийх нь хүмүүсийн хүсэлтийн дагуу алдбадан эмчилгээ хийлгэдэг бөгөөд энэ нь тэр бүр үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Харин өөрсдөө ирж сайн дураараа эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хувьд харьцангуй муу зуршлаасаа хөндийрч амьдралын идэвхтэй болж гэр бүлийнхээ хүмүүсийг ч муу зуршлаас гарахад нь туслалцаа үзүүлж бидэнтэй хамтран ажиллаж байна.

Номын санч номын ченж болсон нь

Одоогоос хэдэн жилийн өмнө .... сургуулийн номын санч “Б” нь номын ченж болж ажлаасаа халагдаж байсан цаг саяхан.

Сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан үнэгүй тарааж байсан нь нэг хэсэгтээ л эцэг эхчүүдэд таатай байсан боловч эцэстээ сурах бичгийг дамжуулан хэрэглэснээс болж, хүүхдүүдийн дунд халдварт өвчин ихэсч, энэ асуудал намжиж сурах бичгийг худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Дайны хажуугаар дажин гэгчээр сурах бичгийг номын санчид дур мэдэн энд тэнд өгч хэдэн төгрөг болгон зарж номын ченж болцгоож, номын сангийн тооллогын үеэр сургуулиудын сурах бичгүүд хэдэн зуугаараа дутаж, сургуулийн номын санчид ажлаасаа халагдаж, бүр зарим нь номын санд хулгай орсон нэрээр өөрсдөө ном хулгайлан авч байсан нь нууц биш билээ.

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

Одоогоос 27 жилийн өмнө манай нутагт нэгэн бүсгүй, хайртай залуу нь цэрэгт явсны дараа амаржиж охин төрүүлээд өөрөө хорвоогийн мөнх бусыг үзэж билээ. Хөөрхий Цэндмаа охиныг харж хандах хүнгүй ёстой л “дурандаа хүн болж” өссөн бөгөөд манай хэдэн хүүхдүүдтэй тоглож наадан, хурга ишиг эргүүлсэн шиг, наашаа гэсэн хүнийг даган гэрийн ажилд нь тус дэм болж, арга эвийг нь олж хоног төөрүүлэн, цаашаа гэсэн хүнээс айж эмээн нэг л мэдэхэд найман нас хүрч сургуульд орох боллоо. Хичээл сургуулийнх нь юмыг бэлдэж базаах хүнгүй тул өөрийн хэдэн хүүхдийнхээ илүү дутуу хувцсыг боож өгөөд сургуулийн дотуур байранд оруулж өгсөн нь саяхан мэт санагдана.
Эцэг нь болох залуу нэгэн бүсгүйтэй дэр нийлүүлснээс хойш Цэндмаа охиныг хаана явааг ч мэдэхийг хүсэхээ больж, усанд хаясан чулуу шиг л яваад өгсөн.

Үлгэрээр хүүхдийг хүмүүжүүлэх нь

Хүүхэд бүхэн үлгэрт гардаг хан хүү, гүнж болох хүсэлтэй байдаг бөгөөд тэрхүү чин хүсэл нь зөвхөн үлгэрт л байдаг. Монголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлэн, тэднийг эр зоригтой болгож, хүүхэд хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр гэж үздэг. Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, хүүхдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эхчүүд бүгд мэддэг ч хүүхдэдээ үлгэр уншиж, ярьж өгөх нь тун ховор. Үлгэр уншиж, ярьж өгөх нь тэдний хувьд эцэг эхтэйгээ байх хамгийн дотно мөч бөгөөд хүүхдээсээ элдэв зүйлс шаардахын оронд үлгэрээр дамжуулан хүмүүжүүлэх нь чухал нөлөөтэй байдаг. Та хүүхдэдээ үлгэр ярьж, уншиж өгснөөр дараах үр дүнд хүрч болно.
Нэг. Үлгэрт гардаг хан хүү, гүнж шиг болохыг мөрөөддөггүй хүүхэд гэж бараг байдаггүй болохоор мөрөөдлөө биелүүлэхийн тулд хан хүү шиг эр зоригтой байж,

Хүүхдийн хоол хүнсэнд амин дэм чухал

Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөнд хоол хүнс хамгийн чухал нөлөө үзүүлдэг бөгөөд хоол хүнсэндээ амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Хэрэв та болон таны хүүхэд хичээл сургуульдаа ядрах, биеийн эсэргүүцэл нь сулрах шинж тэмдэг илэрвэл амин дэм дутагдаж байгаа гэсэн үг.
Тэгвэл та доорх амин дэмээр баялаг 10 хүнсийг өдөр тутам хэрэглээд үзээрэй.
Өндөг
Өндөгийг уургаар маш баялаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин хүний биед ямар их ач тустай гэдгийг тэр болгон мэддэггүй. Хүүхдэд өөхтэй махны оронд өндөг өгч болно. Өндөг нь цусны бүлэгнэлийг арилгах, нүдэнд цагаа унахаас хамгаалах ба зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг. Эмэгтэй хүн долоо хоногт зургаан ширхэг өндөг хэрэглэвэл хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг 45% бууруулдгийг судалгаагаар нотолжээ. Мөн өдөрт 1-2 өндөг идвэл холестрины хэмжээ нэмэгдэхээс сэргийлдэг.

Гэр бүлийнхээ хоол хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Эрүүл хооллолт, аюулгүй хүнс дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарын толгой өвтгөсөн сэдэв болоод байгаа билээ. Орчин үеийн гэх тодотголтой шинэ тутам гарч байгаа өвчнүүд нь ихэвчлэн буруу хооллолтоос үүдэлтэй нь нэгэнт нотлогдоод байна. Манай улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ариутган хэрэглэх нь тун ховор байдаг тул та үгүй ядаж авсан хоол хүнснийхээ бүтээгдэхүүнийг зөв хадгалах хэрэгтэй.
Гэрийнхээ хоол хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?
1. Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4-өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.

Хүүхдийн өрөө

Хүүхдийн өрөөг гоёход хамгийн хэцүү мөртлөө хамгийн сонирхолтой нь юм. Хүүхдийн өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Хүүхдийн өрөөний нь олон төрлийн үйл ажиллагаатай, олон хувилбартай байх ёстой.
Энэ өрөөнд байгаа эд хогшил нь хүүхэд төрөл бүрийн тоглоомоор тоглож, өөр бусад хэрэгтэй зүйлээр хичээллэж оролдож байхад тохирсон байна. Хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх хэсэг, тоглох хэсэг, амралтын хэсэг гэж хуваадаг. Маш сайхан хоёр давхар ор нь талбайг хэмнэж тэр зайнд нь бичгийн ширээ тавих буюу тоглоомын талбайг нэмж өгдөг.Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байна. Гэрэл бол хүүхдийн өрөөнд чухал үүрэгтэй учраас маш сайн гэрэлтэй байх шаардлагатай.

2010/05/16

Хүүхэд яагаад тооны хичээлд дургүй болдог вэ?

Хүүхэд сургуульд орохоосоо өмнө гэр бүлийн амьдрал, найз нөхөд болон хүрээлэн буй орчноосоо ямар нэг хэмжээгээр тоо, тоололтой холбоотой математикийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон байдаг.

Хүүхдийн энэ олж авсан анхан шатны мэдлэгийг сурах, бодох, гүйцэтгэх, сэтгэх үйлдлээр хөгжүүлэхийн тулд тухайн хүүхдийн өөрийн хөгжлийн түвшинг тогтоож, үзэж байгаа ухагдахууны бүтцийг “мэдэх”, “чадах” – д сургах чадварыг дэмжих нь ихээхэн ач холбогдолтой. Ингэж чадсанаар таны хүүхэд тооны хичээлээс хоцрохгүй байж болно.
Математикийн хичээл нь хүүхдийн бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, аливаа асуудлыг систем дараалалтайгаар шийдвэрлэх, бие даан суралцах чадвар, төлөвшлийг олгодог учраас тооны хичээлд сонирхолтой хүүхэд бусад хичээлдээ сайн байдагтай холбоотой.

Аав гэж хэн бэ?

Миний нэрийг Х.Хүслэн гэдэг. Би Улаанбаатар хотын ... - р сургуулийн 9-р ангид сурдаг. Миний бага нас хөдөө өнгөрсөн боловч би одоо хотын хүүхэд. Намайг сургуульд ордог жил аав минь өөр хүнтэй суугаад Улаанбаатар хот явсан. Аавыг явсан тэр жил их хүйтэрч хөдөө байсан хэдэн мал минь бүгдээрээ үрэгдэж, ээж дүү бид хоёрыг дагуулаад хотод ирж амьдраад 8 жил болж байна. Одоо дүү маань 5-р ангид сурч байгаа. Ээж хүнтэй танилцаад бид нар ам бүл дөрвүүлээ Батаа ахынд амьдарч байна. Ер нь бодоод байхад намайг нэгдүгээр ангид байхад аав яваад хамаг мал үхээд, дүүг нэгдүгээр ангид ороход ээж хүнтэй суугаад бид нар өөр айлд ирж амьдарсан гээд дүү бид хоёрын хувьд нэгдүгээр анги лав хэзээ ч мартагдахгүй байхаа.

Таны нэр ямар утгатай вэ?

Лондоны нэгэн орчуулгын товчоо эцэг, эхчүүдэд зориулан хүүхдийнх нь нэрийг бусад хэл рүү хөрвүүлэн ямар утгатай болохыг хэлж өгөх үйлчилгээ явуулах болжээ.
Ирээдүйд хүүхдүүд нь нэрнээсээ болж эвгүй байдалд орохгүй байхын тулд ийм үйлчилгээг санаачилсан байна. Жүжигчин Том Круз, Кэйти Холмс нар охиндоо өгсөн Сури гэдэг нэр нь японоор «халаасны хулгайч», францаар «гашилсан», италиар «хар амар загас» гэдгийг мэдсэн бол тэд охиныхоо нэрийн талаар дахин бодох байсан байж болох юм. Тус орчуулгын компани 1000 фунтээр /1678 доллар/ 100 хэлээр нэрийн үндсэн утгийг орчуулдаг байна. Хүүхдүүддээ этгээд, сонин нэр өгдөг алдартнууд энэ үйлчилгээгээр голчлон үйлчлүүлнэ гэж тус газрын ажилтнууд тооцоолж байгаа юм.

Хүүхдээ зодвол IQ нь буурна

Эцэг эхдээ зодуулах нь зөвхөн биеэрээ зовоод зогсохгүй хүүхдийн оюун санааны хөгжилд сөргөөр нөлөөлдөг ажээ.
АНУ-д 1500 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар эцэг эх хүүхдээ зодох нь тэдний амьдралын туршид муугаар нөлөөлдөг, ийм хүүхдүүд үеийнхнээсээ удаан хөгжиж, оюун ухааны итгэлцүүр IQ чадвараар сул байдаг гэж гарчээ. Айсан болон сэтгэл зүйн дарамтанд орсноос ийм байдал үүсдэг байна.
Нью Хэмпширийн Их Сургуулийн судлаачид урт хугацааны судалгааны үр дүнгээ Сан Диегод болсон олон улсын хурал дээр танилцуулжээ.

Эцэг эхчүүд ээ! Өөрөөсөө эхэлье

Эцэг эхчүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрсдийнхөө буруу хэлсэн үг, хийсэн үйлдэл дээрээ их алдаа гаргадаг. Хүүхдүүдийн дунд явуулсан судалгаанаас үзвэл томчууд бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй гэж хүүхдүүд үзэж байна. Бидний хүүхдээ хүмүүжүүлэхдээ мартсан 10 зүйлийг хүүхдүүд дурьдаж байна:

1. Хүүхдэдээ ямар нэг юм хэлсэн бол түүнээсээ буцахгүй байх хэрэгтэй. Жишээ нь: Хүүхдэдээ оройн хоолны өмнө чихэрлэг зүйл идэж болохгүй гэсэн бол үгүй л байх хэрэгтэй. За яахав нэг удаа юм уу, эсвэл дараагийн удаа үгүй шүү гэх мэт зүйл таны үгний хүчийг сулруулдаг. Түүнээс үүдэн хүүхдүүдийн за за тэгж л байдаг юм гэх хандлага өндөр болно гэсэн үг.

2010/05/06

Миний ижий том сургаал айлдагч байгаагүй

Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Лхагвасүрэнтэй “Миний ээж” сэдвээр хийсэн ярилцлага.
-Ээжийнхээ тухай байнга дурсдаг. Энэ сэдэв таны уран бүтээлийн амин сүнс юм шиг ээ. Энэ сэдвээр ярилцъя? Эхийн тухай дурсамж миний бие сэтгэл, ухаанд байдаг хамгийн гэгээн хөндүүр сэдэв юм. Үүнийг хөндөж, намайг ярилцлагад урьсан тань нэг бодлын сайхан, нөгөө талаас надад хичнээн хоногийн гэгээн гуниг авчирч байна. Хөндүүр нь хаана байна гээд яривал, ижийнхээ тухай санах, ижийгээ боддог газар л хамгийн их хөндүүр. Бүх юм хүний толгойд багтдаг болохоор миний ижийнхээ тухай ярих дурдатгал минь мөн тэнд л байдаг.

Урагшлах нь бүү хэл ухарч мэднэ

Өмнөх тогтолцооны бахархам амжилт нь хүмүүжил, боловсролтой иргэд байлаа. Аливаа орны хүний нөөцийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт нь ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын тоо юм. Тэгвэл энэ үзүүлэлт монголын боловсролын салбарт доголдож, тэнцвэрт байдал олон жил алдагдаж иржээ. 1989 оны байдлаар Монгол улс 15-аас дээш болон хөдөлмөрийн насны хүн амыг бичиг үсэгт тайлах болон суурь боловсрол эзэмшүүлэх талаар чамлахааргүй үр дүнд хүрсэн байв. Гэтэл боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалт багасч, өмнө нь зарцуулж байсан төсвийн хэмжээ 69%-иар буурч, 1990 оноос хойш төгссөн суралцагчдын ихэнх хувь нь зөв бичиж чадахгүй, бичгийн хэв муутай, аливаа зүйлийг харьцуулан дүгнэх, уншсан зүйлээ өөрийн санаа бодлоор илэрхийлэх чадвар дутмаг, математикийн энгийн үйлдлийг гүйцэтгэж чадахгүй, сурлага хүмүүжлээр дульмагхан иргэд ч олширсоор байна.

Хүүхдээ хаана явааг мэдэхгүй байж

БСШУЯ, олон улсын судалгааны төвтэй хамтран ЕБС-иудыг олон улсын жишигт харьцуулан үнэлж дүгнэх судалгааны төслийн хүрээнд хот хөдөөгийн 40 сургуулийн 4, 8-р ангийн сурагчдаас бүтээлчээр унших чадвар, байгалийн ухаан, математикийн хичээлүүдийн мэдлэгийг тестээр шалгасан бөгөөд 4-р ангийн суралцагчдын эцэг, эх, тэдний асран хамгаалагч, хичээл заадаг багш, сургуулийн захирлуудаас дэлгэрэнгүй судалгаа авлаа. Энэхүү ажлын хүрээнд 4-р ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдаас судалгаа авах нь ихээхэн хүндрэлтэй асуудал байсан юм. Олон улсын жишигт нийцсэн судалгааны асуултууд нь эцэг, эх, асран хамгаалагчдаас тухайн хүүхдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах зорилготой байсан боловч хөдөө орон нутгийн эцэг эхчүүдийн ихэнх хувь нь хүүхэдтэйгээ хамт байдаггүй, хамт байсан ч хүүхдийнхээ талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байсан учраас энэхүү судалгаа нь үнэн бодитой гараагүй гэж хэлж болно.

Боловсролын сүйрэл

Өнөөгийн сургуулиуд ер нь ямар байгууллага болчихов оо. Багш нь сурагчаа хүчирхийлж, сургуулийн “00” д хүүхдээ оруулаад зодож байхыг мэдэх ч үгүй зогсч, сурагчдыг дээрэмдэх асуудал газар авч, хүүхдүүд хэдэн зуугаараа хоолны хордлогод орж, багш нартаа ад үзэгдэн сургуулиас завсардана...

Ганц нэг сургуулийн захиралтай хариуцлага тооцсон болж ажлаас нь халсан ч нөгөөх нь шүүхээр заргалдсанаар хариуцлагаас мултрах жишээтэй. Товчоор хэлэхэд сургууль гээч хүүхдийн эрх дээд зэргээр зөрчигддөг, элдэв бусармагийн үүр уурхай болон хувирлаа. Хүүхдүүд хагалчихна гээд бараг хамаг цонхоо торлож төмөрлөнө.