2010/06/21

Хүүхэд төрсний дараа 1-4 сартайдаа

Та төрөх эмнэлгээс жижигхэн боодолтой алгын чинээхэн үрээ гэртээ авчирч хараад өөрийгөө яаж ч хамгаалж чадахгүй амьтан байна гэж өрөвдөж өхөөрдөж хардаг биз дээ. Задлаад үзэхэд хөл гар нь замбараагүй хөдөлж, нүд нь бүдэгхэн харагдана. Гэтэл сая төрсөн хүүхдийн бие организм нь амьдрах чадвартай байдаг байна.
Нэг сартай хүүхэд
Яагаад хүүхэд замбараагүй хөдөлгөөн хийгээд байгаа юм бол?
Нялх амьтан төрөх үедээ маш их дарамтанд орсон тул эхний долоо хоногт тэр дарамтаас гарч эхэлдэг байна. Түүний булчингууд нь тамирдсан байдаг учраас хөл гар нь замбараагүй хөдөлгөөнтэй байгаа юм.

Хүүхэд эцгээсээ хөндийрвөл

Гэр бүл салсны дараагаар хүүхдээ орхин явсан хэн нэгэн хааяа нэг хүүхэдтэйгээ уулзахдаа өөрийнх нь тухай хүүхэд нь ямар их сөрөг мэдээлэлтэй болсонд, хүүхдийнх нь тархийг ямар сүрхий эргүүлснийг гайхан цочирддог. Хүүхэдтэйгээ үлдээгүй хүний хувьд “залхуу, хариуцлагагүй, сэтгэлгүй, нарийндаа хатсан, ...” за ер нь мөн ч олон хэлэх хэлэхгүй үгээр тодорхойлогдоно доо. Германд хийсэн нэгэн судалгаагаар гэр бүл салахад 90%-д нь эхчүүд хүүхдээ авч үлддэг гэж гарсан байна. Хүүхэдгүй үлдсэн нь хоёр жилийн дараа гэхэд бараг хагас нь хүүхэдтэйгээ уулзаж чадахаа больсон байдаг ба ихэнхи тохиолдолд энэ нь хүүхдээ авч үлдсэн нэгэн нь татгалзсанаас болдог байна.

2010/06/20

Эрэгтэйчүүдийн боловсролд анхаарах хэрэгтэй

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг явуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлэгт эрэгтэйчүүдийг оролцуулжээ. Эрэгтэйчүүдийн үзэж байгаагаар монголчууд бид охидуудаа хүний гар харахгүй амьдардаг болгохын тулд тэдний боловсролд илүү анхаардаг болсноор эрэгтэйчүүдийн ихэнх хувь нь суурь боловсрол эзэмшин дээд сургуульд суралцах нь багасч, бидний хэлж заншсанаар хар ажил хийж байгаа билээ. Дээд боловсрол эзэмшсэн охидууд маань үр хүүхдээ өсгөх, нөхөртөө халамж үзүүлэх гээд гэр бүлдээ анхаарал илүү тавьдагаас тэр бүр ажилдаа амжилт гаргах нь бага байдаг байна.

Мансуурал ба өсвөр нас

Өнөөдөр дэлхий дээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр, өсөх магадлалтай байна. НҮБ-ын судалгаагаар хар тамхи, мансууруулах бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдэж, 210 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна.1992 онд 80 орон бүртгэгдсэн бол 2008 оны байдлаар 136 болон өсчээ. Манай хөрш 2 орны хэрэглээ ч мөн адил өссөн дүнтэй байна. 2006 оны байдлаар ОХУ-д 4,5 сая хүн хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэж байхад БНХАУ-д гэхэд 1998 онд 596000 байсан бол одоо 3 сая болтлоо өсчээ.
Энэ зөвхөн албан мэдээ. Албан бус тоогоор хэдэн хүн байгаа нь тодорхой бус юм.

2010/06/08

Таны хүүхэд энэ жил сургуульд орох уу?

Зургаан жилийн өмнө таны хүү, таны охин гэрт чинь баяр нэмэн мэндэлж байсан бол энэ жил сургуулийн сурагч болсноор танай гэрт бас нэгэн баярт үйл явдал болно. Хүн бүр анх сургуульд орж байсан үеэ, бага ангийнхаа багшийг хэзээ ч мартдаггүй. Сургуулийн сурагч болж эрдмийн их далайд хөл тавьж, яагаад? гэсэн олон асуултуудын хариуг өөрөө мэдэх гэж байгаа учраас энэ баярт үйл явдал нь таны хүүхдийн хувьд мартагдашгүй байх нь аргагүй.
Эцэг эхчүүд бид найз нөхөд, эмээ өвөө ер нь бүх л хүмүүст “манай хүүхэд энэ жил сургуульд орно” гэж хэлж ярьдаг учраас энэ баярт өдрийг хүүхэд одооноос эхэлж мэдэрч эхлэх бөгөөд тэр мөчийг хүүхэд тэсч ядан хүлээдэг.

Хүмүүжлийн цагаан толгой нь гэр бүл

Монголчууд бид охин үрээ дээд боловсролтой болгохгүй бол хүний гар харж амьдарна, хөвгүүд яаж ийгээд хар бор ажил хийгээд амиа аваад явчихна гэж охидууддаа илүү анхаарал тавьснаар хөвгүүдийн маань ихэнх хувь нь бидний хэлдгээр зөвхөн “өөрийгөө л болгоод” явдаг болж.
Эрчүүд гэр бүл болж өрх толгойлон амьдрах чадваргүйн улмаас хүүхнүүд нь ахуй амьдралаа зохицуулан ажил хийж, үр хүүхдээ хүмүүжүүлсээр байна. Бидний бодож байсан охин үрээ хүний гар харахгүй амьдруулах гэсэн өнөөх сайхан санаа нь эцэстээ охидууддаа ачааны хүндийг үүрүүлэх эх үүсвэрийг нь тавьсаар...

Эцэг эх бол хүүхдийн анхны багш


Эцэг эхчүүд хүүхдийг хувь хүнийх нь хувьд багаас нь эхлэн бие бялдар, ёс суртахуун ба оюун ухааныг нь хөгжүүлэх төлөвшүүлэх анхны суурийг тавих үүрэгтэй. Тэр ч утгаараа эцэг эхчүүд хүүхдийнхээ анхны багш нь байдаг.
Гэр бүл ба хүүхдийн цэцэрлэг бол ирээдүйн иргэнийг бий болгох нийгмийн хоёр чухал сургууль. Гэвч бие биеэ ойлгох, сонсох, тэсвэр хатуужлыг давах, хоорондоо харилцах, харилцан ойлголцох талаар цаг хугацаа хүрэлцдэггүй. Харилцан бие биеэ ойлгохгүйгээс болж дунд нь хүүхэд хохирч байдаг байна. Эцэг эх хүүхдэд минь

Мансуурал ба өсвөр нас

Өнөөдөр дэлхий дээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр, өсөх магадлалтай байна. НҮБ-ын судалгаагаар хар тамхи, мансууруулах бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдэж, 210 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна.1992 онд 80 орон бүртгэгдсэн бол 2008 оны байдлаар 136 болон өсчээ. Манай хөрш 2 орны хэрэглээ ч мөн адил өссөн дүнтэй байна. 2006 оны байдлаар ОХУ-д 4,5 сая хүн хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэж байхад БНХАУ-д гэхэд 1998 онд 596000 байсан бол одоо 3 сая болтлоо өсчээ.

2010/05/26

Нярай хүүхэд төрөлх хэлээрээ хашгирдаг


Нярай хүүхдүүд өөрсдийн төрөлх хэлээр монгол нь монголоороо орос нь оросоороо хашгирдаг ажээ. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа л тухайн хэлний ритм, аяыг тогтоож авдаг гэж судлаачид үзэж байна. Үр дүнг нь эцэг эхчүүд сонсдог ажээ.
Шинжлэх ухааны "Current Biology" сэтгүүлд судлаач Катлеен Вермкэгийн бичсэнээр бол эхийн хэвлийд байхдаа л хүүхдүүд эцэг эхийнхээ ярианы ая, ритмийн ялгаа зэрэг онцлогийг тогтоож авдаг ажээ. "Шинээр төрсөн хүүхэд өөрийн төрөлх хэлний онцлогийг харуулдаг чухам тэр дуу аялгууг дууриадаг” гэж Вюрцбургийн Их сургуулийн эмнэлгийн хэл ярианы өмнөх хөгжил болон хэлний бэрхшээлийг судлаач Вермкэ ярьж байна.

Хөдөлгөөн хүүхдийг ухаантай болгодог

Хөдөлгөөн хүүхдийг ухаантай болгодог гэж үү? Яахаараа оюун ухаан чинь хөдөлгөөнтөй хамааралтай болоод явчихдаг байна аа гэж энэхүү сэдвээр өмнө нь сонирхож оролдож байгаагүй хүн гайхан асуух биз. Хэн нэгэн нэг бол ухаалаг, эсвэл тамирчин аль эсвэл их л сайндаа аль аль нь байх нь бий гэхдээ энэ бүхэн бол тохиолдол шүү дээ, тийм биш гэж үү? гүй юм байна аа! Бие бялдрын эвсэл сайтай хүүхэд хөдөлгөөнөө зорилготойгоор ашиглаж чаддаг ба биеийн тодорхой хэсгээ ухамсартайгаар тодорхой дарааллаар хөдөлгөх чадвар эзэмшсэн байдаг.
Ядарч унатлаа дүрсгүйтэхээс өөрийг мэдэхгүй хүүхдийг хөдөлгөөний эвсэл сайтай хэмээн ихэвчлэн буруугаар ойлгоод байдаг тал бий.

Ээжүүд минь биеэ хайрлаж яваарай!


Хэдхэн сарын өмнө ээж болж үрийн зулайгаа үнэрлэсэн миний бие эх хүн болох гээд төрөх орон дээр хэвтэж байх тэр л агшинд би ээжийгээ дэндүү ихээр санагалзаж “ээжүүд минь биеэ бодож яваарай” гэсэн үгийг чанга хашгирч хэлмээр санагдаж байсан.
Аав геологийн мэргэжилтэй байсан болохоор гэртээ тэр бүр байгаад байдаггүй, ээж минь бид нарыг өсгөх гэж олон шөнө нойргүй хонож байсныг нь би санадаг юм. Зарим шөнө ээж минь ганцаараа уйлчихсан сууж байдагсан. Би жаахан байсан болохоор чухам яагаад уйлж байгааг нь ухаж ойлгож чадахгүй ч аавыг санаад байна гэж боддог байсан.

Монголын боловсролын тогтолцоо УБ хотын замын хөдөлгөөнтэй ижилхэн

ХБНГУ-ын “Гёте” хүрээлэнгийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын ажилтан, доктор Айке Чаке “Монголын боловсролын тогтолцоо Улаанбаар хотын замын хөдөлгөөнтэй яг адилхан” гэж үзэж байгаагаа хэллээ. Монголын боловсролыг хэн дуртай нь өөрчилж байдаг, хэн дуртай нь өөрийн үзэл бодолдоо нийцүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж байгаа болохоор тэр бүхэнд нь ард иргэд илүү хохирч байдаг.

Монголын боловсролын тогтолцоо энэ хэвээрээ үргэлжилсээр байвал монгол улсаас дэлхийд

2010/05/21

Та амжихгүй л бол бүү амлаж бай!

Яагаад зарим айлын хүүхдүүд дуулгаваргүй, худалч болдог вэ?Уг нь аав, ээж бүхэн үр хүүхдээ хүмүүжилтэй, үгэнд сайн ордог, дуулгавартай сайн хүүхэд болгон хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэсэн ч энэ хичээл зүтгэл заримдаа талаар болчихдог гэм буй.Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг эхээс нь, өөрсдөөс нь шалтгаалдаг гэдгийг зарим аав ээжүүд ор тас мартчихдаг. Тэр бүү хэл, зарим эцэг эх, “Бид үр хүүхдийнхээ биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлээгүй” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэтэл хүүхдийн хүмүүжил эцэг эх, гэр бүлийх нь хүмүүжилтэй шууд холбоотой төдийгүй,

Багш нарын “үнэд ордог” улирал

Хичээлийн жил дуусч хүүхдүүдийн хувьд хамгийн их дарамт шахалтанд ордог үе нь хаврын улирал байдаг гэлтэй. Багш нар нь дүнгээ гаргах гээд хэдэн хүүхдүүдэд ёстой л “үнэд орж” гарна даа. Монгол хэл, уран зохиолын хичээл дээр тийм ном авчир, үүнийг хэдэн ширхэг хувил, математикийн хичээл дээр тэдэн бодлого бод, түүхийн хичээл дээр ийм бие даах ажил, реферат хий, биеийн тамирын хичээл дээр сагсан бөмбөг авчир, хөдөлмөрийн хичээл дээр тийм хувцас оёж ир, ангийн багш засварын хэдэн төгрөг өг, төгсөх ангийн хүүхдүүд сургуульдаа ийм юм хийж байж атестатаа авна шүү гээд л нэг л их ажилтай хүмүүс болж гарна шүү дээ.

Шинэ хүн мэндэллээ

Хүүхдийн ураг эхийн гэдсэнд бойждог. Үүнийг жирэмслэлт гэж хэлнэ. Ураг эхийн гэдсэнд бойжих хугацаа 9 сар орчим үргэлжилнэ.
1 сар. Энэ хугацаанд ураг эхийн хэвлийд кнопны толгой шиг жижигхэн хэмжээтэй байдаг.
2 сар. Хүүхэд том болж, одоо хушга самарны адил хэмжээтэй, гар, хамар, ам, чих, гарын хуруу, хөл нь бий болж эхэлнэ. Зүрх нь цохилж эхэлдэг.
3 сар. Хүүхэд хөдөлж эхэлдэг бөгөөд бүр толгойгоороо эргэдэг болдог. Биеийн жижиг эрхтэнгүүд танигдахаар болсон байна. Биеийн хэмжээ ойролцоогоор 12 см урт байна.

Цамаан зан буюу мөнгөний үнэ цэнэ


Зөвхөн өөрийнхөө бодол санааг л бичсэн юм шүү. Заавал ийм байх учиртай албатай гээд тулгаагүй болохоор уншаад санал бодлоо хуваалцаарай. Өөрийгөө хүнд тус болохгүй ч хүнд гай тарихгүй мөрөөрөө амьдарч орчлонгийн тоосыг хөдөлгөж явна гэж бодоод байдаг юм. Хорвоод амьдрахдаа хөөрхөн охин үртэй болсон эгэл жирийн нэгэн ээж. Гэхдээ ойрд хүүхдийн хүмүүжлийн тал дээр их нухацтай бодмоор хэдэн үг хэлчихмээр санагдаад байх юмаа...Олны амьдралаас харж байхад, охинтойгоо ярилцаад сууж байхад орчин үед ЦАМААН ЗАН газар аваад байх шиг харагдаад байна.

2010/05/17

Багш эцэг эхийн харилцаа

Багш нарын нэр хүнд унаж байгаа гол шалтгаан нь багш нар эцэг эхчүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй байгаагаас үүдэлтэй. Монгол улс зах зээлийн системд шилжин орсноос хойш гадаад орон руу явах хүмүүсийн тоо ихэсч улмаар эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал нь суларч, багш нартай уулзах нь бүү хэл хүүхдийнхээ багшийг ч танихгүй байх нь олонтаа. Багш нар ч мөн адил аав ээж нь хүүхдээ хайхрахгүй байхад бид нар яая гэхэв гэсэн байдлаар хандаж байна. Ингэж явсаар эмээ өвөө, ах дүү нар дээрээ өссөн ихэнх хүүхдүүд нь багш, эцэг эхийн хяналтнаас гарч хичээл сургуульдаа дургүй болж, хэцүү хүүхдийн тоонд шилжин орсоор байна.

Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг

Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” хэмээн тодорхойлжээ. Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг болон ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгддэг.

Хүүхдийг муу зуршлаас сэргийлж болно

Наркологийн төвийн эмч нар сүүлийн хоёр жил эмчлүүлэгсдийн өвчний түүхийг судалж байгаа бөгөөд энэ хугацаанд гэр бүлийн хүмүүсийг ч давхар хамруулсан.

Манайд хандаж эмчлүүлсэн хүмүүсийн ихэнх нь гэр бүлийх нь хүмүүсийн хүсэлтийн дагуу алдбадан эмчилгээ хийлгэдэг бөгөөд энэ нь тэр бүр үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Харин өөрсдөө ирж сайн дураараа эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хувьд харьцангуй муу зуршлаасаа хөндийрч амьдралын идэвхтэй болж гэр бүлийнхээ хүмүүсийг ч муу зуршлаас гарахад нь туслалцаа үзүүлж бидэнтэй хамтран ажиллаж байна.

Номын санч номын ченж болсон нь

Одоогоос хэдэн жилийн өмнө .... сургуулийн номын санч “Б” нь номын ченж болж ажлаасаа халагдаж байсан цаг саяхан.

Сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан үнэгүй тарааж байсан нь нэг хэсэгтээ л эцэг эхчүүдэд таатай байсан боловч эцэстээ сурах бичгийг дамжуулан хэрэглэснээс болж, хүүхдүүдийн дунд халдварт өвчин ихэсч, энэ асуудал намжиж сурах бичгийг худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Дайны хажуугаар дажин гэгчээр сурах бичгийг номын санчид дур мэдэн энд тэнд өгч хэдэн төгрөг болгон зарж номын ченж болцгоож, номын сангийн тооллогын үеэр сургуулиудын сурах бичгүүд хэдэн зуугаараа дутаж, сургуулийн номын санчид ажлаасаа халагдаж, бүр зарим нь номын санд хулгай орсон нэрээр өөрсдөө ном хулгайлан авч байсан нь нууц биш билээ.