2010/05/17

Хүүхдийн өрөө

Хүүхдийн өрөөг гоёход хамгийн хэцүү мөртлөө хамгийн сонирхолтой нь юм. Хүүхдийн өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Хүүхдийн өрөөний нь олон төрлийн үйл ажиллагаатай, олон хувилбартай байх ёстой.
Энэ өрөөнд байгаа эд хогшил нь хүүхэд төрөл бүрийн тоглоомоор тоглож, өөр бусад хэрэгтэй зүйлээр хичээллэж оролдож байхад тохирсон байна. Хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх хэсэг, тоглох хэсэг, амралтын хэсэг гэж хуваадаг. Маш сайхан хоёр давхар ор нь талбайг хэмнэж тэр зайнд нь бичгийн ширээ тавих буюу тоглоомын талбайг нэмж өгдөг.Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байна. Гэрэл бол хүүхдийн өрөөнд чухал үүрэгтэй учраас маш сайн гэрэлтэй байх шаардлагатай.
Төрөл бүрийн гэрлийн нөлөөгөөр гайхмаар үр дүнд хүрч болно. Жишээ нь, цонхонд байрлуулсан өнгөт неон гэрлүүд нь үлгэрийн юм шиг байдлыг санагдуулдаг бол цэгэн байрлалтай гэрлүүд нь мебелийг сайхан харагдуулна. Хүүхдийн өрөөг олон давхар адар, шат зэрэг төрөл бүрийн шийдэлтэй хийх хэрэггүй. Энэ нь хүүхдэд ямар ч тусгүй зүйл юм. Хүүхдийн өрөө нь заавал гэрийн бусад өрөөтэй зохицох шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь хүүхэд өөрийнхөө ч, бусдын өрөөнд ч чөлөөтэй байх хэрэгтэй. Мөн байрны хамгийн мухрын өрөө нь хүүхдийн өрөө байх ёсгүй. Хүүхдийн өрөөний тавилга нь хүүхдийн бие даасан чанарыг илтгэдэг байвал сайн бөгөөд орчин үед хүүхдүүд маш эртнээс биеэ дааж эхэлдэг болсон. Хүүхдийн өрөөний тавилга үйлдвэрлэгчид маш олон төрлийн тавилгуудыг бүтээдэг болжээ.

Хүүхдийн өрөөний тавилга нь байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн байх ёстой. Эдгээр нь хүүхдийн эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй учир хүүхдэдээ тавилга худалдан авахдаа тухайн эдлэлийг хийсэн материалтай сайн танилцаж байгаарай. Мөн хүүхдийн өрөөний тавилга нь хүүхдийн тоглоомын нэг хэсэг учраас тэр нь олон шургуулга, жижиг хайрцагнуудтай байвал хүүхэд тэдгээрт өөрийн тоглоомнуудаа хадгалах болно. Хүүхэд тоглоомноосоо амархан уйддаг учраас тэд өөрийнхөө тоглоомуудыг хадгалах газрыг нь урьдчилан бодож байгуулах хэрэгтэй. Хүүхэд өөрөө бие даан тоглоомоо хураадаг, мөн өөрөө тэндээс тоглоомоо сонгон авдаг бол түүнийг нягт нямбай занд сургана. Хүүхдийн өрөөний адрыг төрөл бүрээр хийж болно. Жишээ нь, одтой тэнгэрт саран хэлбэртэй гэрэл гийж байгаа, эсвэл үүлтэй тэнгэрийг дүрсэлсэн гэх мэтээр. Мөн энд шувууд нисэж, цаасан луу хөвж ч болох юм. Энэ бүхэн таны сэтгэн бодох чадвар хүүхдийн хүсэлтээс ихээхэн хамаарна. Хөшгийг зөвхөн нарны их гэрлээс болон гудамжны шөнийн гэрлээс хамгаалж л татах хэрэгтэй. Хүүхдийн өрөөний тавилга хэрэгсэл нь таны хүүхдийг биеэ даасан байдлаа мэдрэхэд тусална гэдэгт бид итгэж байна.

Хүүхдийн өрөө нь хүүхдийн хувьд унтаж амрах, тоглож наадах газар нь болдог тул өдрийн турш зугаатай, шөнө нь тайван амгалан байх ёстой. Энэ нь зүүн ба зүүн урд зүг юм. Баруун зүг ч бас ээлтэй сайн байдаг. Зүүн зүг залуу өсөн төлжиж буй энерги нь өсөлт дэвшилт хөгжилтэй холбоотой. Мөн энэ нь мандаж буй нар мэт эрч хүчтэй сэргэлэн цовоо байхыг илэрхийлдэг. Баруун бол тайван тогтвортой энергитэй гүн бат нойрсоход зохицсон зүг юм. Цэвэр модон шал нь махбодын энергийг нэмэгдүүлж, энергийг зогсонги байдалд орохоос сэргийлэхээс гадна цэвэрлэхэд хялбар байдаг.
Цайвар усан цэнхэр өнгө нь тайвшруулах нөлөөтэй ба одтой хээ угалз нь галыг бэлгэднэ.
Хананд өлгөдөг даавуун зурагнууд нь энергийг удаашруулах тайван амгалан уур амьсгал үүсгэдэг.
Модон тоглоом нь хамгийн зөөлөн эвтэйхэн тохиромжтой байдаг. Шөнө нь тоглоомуудыг заавал далд хийж хурааж байгаарай.

Хүүхдийн өрөөнд цээрлэх, зайлсхийх зүйл:
1. Шөнө өрөөнийх нь хаалгыг хааж, хөшгийг нь татаж бай. Энэ нь энергийн урсгалыг зөөлрүүлж, хүүхдийг тайван унтахад нь тусална.
2. Орны толгойг цонхон доор хэзээ ч байрлуулж болохгүй.
3. Хүүхдэд орон зай хэрэгтэй байдаг. Хэт том, овор ихтэй тавилгууд нь өрөөг давчуу зай муутай болгодог.
4. Хүүхдийн өрөө хамгийн амархан бохирдсон байдаг. Энэ нь тэдний хичээл сургууль, цаашдын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх тул тэднийг өрөөндөө цэвэрхэн суудаг болгож сурга.
5. Онцын шаардлагаүй бол хүүхдийн өрөөнд телевизор, компьютер, видео тоглуулагч гэх мэт цахилгаан хэрэгслийг байлгасны хэрэггүй.
6. Дээшээ гэрэлтүүлэгч чийдэн нь таазыг гэрэлтүүлж өрөөг уужим саруул мэт болгоно.
7. Хүүхдийн тоглоом гэх мэт элдэв хэрэгслийг нь хадгалах маш их сав шүүгээ хэрэгтэй.
8. Давхар ор нь зай хэмнэхэд тустайгаас гадна, хүүхдүүдийг нэг зүгрүү харуулж унтуулдаг болсноор хоорондоо эвтэй болдог сайн талтай, хүүхдийн ор хамгаас илүү тохитой эвтэйхэн байх ёстой.
9. Дугуй сандал ширээ нь “огтлогч Чи” энергийг үүсгэдэггүй сайн талтай.