2010/05/17

Багш эцэг эхийн харилцаа

Багш нарын нэр хүнд унаж байгаа гол шалтгаан нь багш нар эцэг эхчүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй байгаагаас үүдэлтэй. Монгол улс зах зээлийн системд шилжин орсноос хойш гадаад орон руу явах хүмүүсийн тоо ихэсч улмаар эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал нь суларч, багш нартай уулзах нь бүү хэл хүүхдийнхээ багшийг ч танихгүй байх нь олонтаа. Багш нар ч мөн адил аав ээж нь хүүхдээ хайхрахгүй байхад бид нар яая гэхэв гэсэн байдлаар хандаж байна. Ингэж явсаар эмээ өвөө, ах дүү нар дээрээ өссөн ихэнх хүүхдүүд нь багш, эцэг эхийн хяналтнаас гарч хичээл сургуульдаа дургүй болж, хэцүү хүүхдийн тоонд шилжин орсоор байна. Хүүхэд нь сургууль дээр юу үзэж, юу хийж байгаа, сургуулийн багш удирдлагыг нь хэн гэдэг, ямар найз нөхөдтэй, хичээлээс гадуур чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг гээд хүүхдийн хүрээлэн буй орчинг зарим томчууд анзаарах ч үгүй, хувцас хунар, хоол ундтай л байвал болох нь тэр гэж үзэж байхад өнөөх хүүхэд нь аль хэдийнээ хэцүүхэн хүүхэд болчихсон байх жишээтэй.

Сард нэг удаа, заримдаа улиралд ганц болдог эцэг эхийн хуралд тоотой хэдэн хүн л ирнэ. Бага ангийн хуралд ээж аавууд их л идэвхтэй байснаа анги ахих тусам ирэх хүний тоо нь цөөрсөөр, заримдаа багш нь ирсэн хүмүүстэй уулзаад л тараана. Учир нь багш нар эцэг эхийн хуралд ямар ч бэлтгэлгүй ирж:
- Сургуульд ийм юм авна хэдэн төгрөг, тийм юм авна төчнөөн төгрөг, Баатар үймүүлээд хичээл хийлгэхгүй байна, Сандаг муу сураад байна гэхмэтчилэн эцэг эхчүүдийг залхаасан байдлаар хандаж байгаагаас мөнгөний хурал хийсээр байгаад тарна.

Би Чингэлтэй дүүргийн ...-р сургуулийн 1”д”-р ангийн эцэг эхийн хуралд суулаа. Багш нь “Сайн байцгаана уу” ч гэж хэлсэнгүй шууд л:
- Өнөөдөр мөнгөний асуудал ярих болохоор эцэг эхчүүд сүүлд нь олон юм яриад байдаг учраас протоколыг та хөтөл гэж нэгэн аавд хэллээ. Аав ч дуулгавартай нь аргагүй багшийн өгсөн цаасан дээр “Ирсэн 30” гээд л бичиж байна. Багш:
- Манай ангийг өөр ангид хичээллүүлэх болсон. Тэр ангид юу ч байхгүй болохоор та нар л авч өгөхгүй юм бол хүүхдүүдийг чинь ямар хоосон ангид хичээллүүлэлтэй биш. Ангид хувин, шүүр, алчуур, зураг өлгөх самбар, хананд наах зураг, танай хүүхдүүдийн хичээлд хэрэглэх өнгийн цаас, хөгжим, бас бус юм авна гэж хэлээд нэг хүүхэд ойролцоогоор 10000төгрөг өгөхөд болно би үлдсэнийг нь өөрөөсөө гаргана гэж хэлэв. Нэгэн ээж:
- Багшаа та авах зүйлээ жагсаачих, Би зах дээр зогсдог болохоор юмны үнэ сайн мэднэ, тэгээд тооцоогий нь гаргаад 38 хүүхдэдээ хуваахад нэг хүүхэд хэдэн төгрөг гаргах нь тодорхой болно гэж хэлэхэд багш уурласан янзтай:
- Би ямар та нарыг албадсан биш өгч чадахгүй хүн байвал больж болно ш дээ гэхэд нөгөөх ээж:
- Би өгөхгүй гэж хэлээгүй, хамгийн гол нь та яаж бодоод нэг хүүхдээс 10000 төгрөг гэж бодсоноо л бид нарт хэлээд өгчихөд болохгүй юм байхгүй шүү дээ. Гэтэл энд тэндээс эцэг эхчүүд:
- Багш өөрөө мэдээд л гаргасан байлгүй дээ. Тэгээд ч бүгдээрээ ажил төрөлтэй хүмүүс болохоор багш юмаа авчихаад тооцоогоо дараа нь бидэнд тайлагнана биз, маргааш бүгдээрээ багшдаа мөнгий нь л өгчихөе гэж хэлцгээгээд бүгд л маргааш нь мөнгөө 100% өгчих юм шиг саймшираад нэг их удсангүй хурал тарав. Хурал тарсны дараа хүүхдээ ямар байгааг нь асуухад “сайн” гэсэн ганц л хариулт сонслоо. Чухам ямар хичээлдээ сайн байгааг ч мэдэж чадсангүй. Хэд хоногийн дараа дахиад эцэг эхийн хуралтай гэж зарлав. Бас ямар хурал хийх гэж байгаа бол гээд очтол наймхан хүүхдийн гэрээс ирсэн байлаа. Багш нь:
- Өмнөх хурал дээр бүгдээрээ л мөнгөө өгцгөөнө гэж тохирсон хэрнээ одоо болтол өгдөггүй. Би эцэг эхчүүдийг өгнө гэхээр нь цалингаараа баахан юм авчихсан гээд л уйлах нь холгүй ярьж байх юм. Монголчуудаа гэж...

Энэ бүгдээс үзэхэд багш нар өөрсдийнхөө хийсэн зүйл, хийх гэж байгаа ажлаа хүнд ойлгуулж чаддаггүй хэрнээ хэн нэгнийг буруутгаж эцэст нь нэр хүнд нь унасаар... Тухайн үед тэр ээжийн хэлснээр тооцоо судалгаагаа гаргаж ээж, аав нараар нь хүүхдэд нь хэрэгтэй зүйлийг нь авахуулчихсан бол хэн хэндээ хэрэгтэй л баймаарсан. Багш нар эцэг эхчүүдийн харилцаа улиралд ганц удаа уулзахад ийм байгаа юм чинь багш нар хүүхдүүдтэй минь яаж харьцаж байгаа бол гэх бодохоос...