2010/05/16

Таны нэр ямар утгатай вэ?

Лондоны нэгэн орчуулгын товчоо эцэг, эхчүүдэд зориулан хүүхдийнх нь нэрийг бусад хэл рүү хөрвүүлэн ямар утгатай болохыг хэлж өгөх үйлчилгээ явуулах болжээ.
Ирээдүйд хүүхдүүд нь нэрнээсээ болж эвгүй байдалд орохгүй байхын тулд ийм үйлчилгээг санаачилсан байна. Жүжигчин Том Круз, Кэйти Холмс нар охиндоо өгсөн Сури гэдэг нэр нь японоор «халаасны хулгайч», францаар «гашилсан», италиар «хар амар загас» гэдгийг мэдсэн бол тэд охиныхоо нэрийн талаар дахин бодох байсан байж болох юм. Тус орчуулгын компани 1000 фунтээр /1678 доллар/ 100 хэлээр нэрийн үндсэн утгийг орчуулдаг байна. Хүүхдүүддээ этгээд, сонин нэр өгдөг алдартнууд энэ үйлчилгээгээр голчлон үйлчлүүлнэ гэж тус газрын ажилтнууд тооцоолж байгаа юм.
Английн хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Уине Рунейгийн хүүдээ өгсөн Кай Руней гэдэг нэр нь финляндаар «магадгүй», эстониор «усан боомт», баруун Африкийн ёорба хэлээр «үүнийг зогсоо» гэсэн утгатай аж. Харин дуучин Гвен Стефанигийн хүүгийн нэр болох Зума гэдэг үг арабаар «энх тайван», ацтек хэлээр «ууртай хаан» гэсэн утгатай гэнэ.