2010/05/21

Шинэ хүн мэндэллээ

Хүүхдийн ураг эхийн гэдсэнд бойждог. Үүнийг жирэмслэлт гэж хэлнэ. Ураг эхийн гэдсэнд бойжих хугацаа 9 сар орчим үргэлжилнэ.
1 сар. Энэ хугацаанд ураг эхийн хэвлийд кнопны толгой шиг жижигхэн хэмжээтэй байдаг.
2 сар. Хүүхэд том болж, одоо хушга самарны адил хэмжээтэй, гар, хамар, ам, чих, гарын хуруу, хөл нь бий болж эхэлнэ. Зүрх нь цохилж эхэлдэг.
3 сар. Хүүхэд хөдөлж эхэлдэг бөгөөд бүр толгойгоороо эргэдэг болдог. Биеийн жижиг эрхтэнгүүд танигдахаар болсон байна. Биеийн хэмжээ ойролцоогоор 12 см урт байна.
4 сар. Заримдаа хүүхэд гарын хуруугаа хөхдөг болдог. Мөн гараараа цохих болон хөлөө хөдөлгөж эхэлнэ.
5 сар. Хүүхэд эхдээ мэдэртэл хөлөөрөө тийрэх хөдөлгөөн хийнэ. Гадаах чимээ шуугианыг сонсоно. Бүр эхийнхээ баярлаж, уурлаж байгааг мэдэрдэг. Энэ хугацаанд хүүхэд 25 см орчим урттай болсон байдаг.
6 сар. Хүүхдийн гар, хөлийн хумс нь хатуурч, жин нь нэмэгдэнэ.
7 сар. Хүүхэд нүдээ нээж биеийн урт нь 40 см орчим болно.
8 сар. Энэ сард хүүхдийн гар хөл нь хувцаслаж болохоор хэвийн хэмжээтэй болсон байдаг.
9 сар. Одоо эхийн гэдсэнд байх нь түүнд давчуу мэт санагдаж толгойгоо доош нь харуулан төрөх цагаа хүлээж эхэлнэ.
Хүүхэд төрсний дараа шууд амьсгалж эхлэхээс гадна эхийнхээ хөхийг хөхөж эхэлдэг.